Monday, February 17, 2014

Монголчууд ичээсэй.



эх сурвалж: http://news.dorgio.mn/society/attention/4993

Вьетнамууд хажууд нь юу вэ.

2013-09-14 04:37 | 21 сэтгэгдэл
Хятад, солонгосууд Улаанбаатарыг хэрхэн эзэгнэх болсон талаар бид өмнө нь баримттай хүргэсэн билээ. Нийслэл маань өдрөөс өдөрт харьжиж байгааг үргэлжлүүлэн толилуулъя.
Вьетнам гэдэг улс, тийм хүмүүсийг бид хэзээнээс мэдэх болов гэдгийг яв цав тогтооход хэцүү. Түүх сөхвөл бидний өвөг дээдэс аль XIII зуунд тэднийг “сургаж” байсан бололтой. Түүнээс нааших нь тийм ч тодорхой биш. Харин социализмын үед нэлээд ойртсон шинжтэй. Миний мэдэхээр өнгөрсөн зууны далаад оны сүүлчээр вьетнамчууд Монголын барилгын салбарт олноороо ажилладаг байсан шүү. Вьетнам руу Хятад 1979 онд дайрахад тэд уйлан, хайлан нутаг буцаж байлаа.
Нийслэлийн ерөнхий боловсролын нэгэн сургууль Вьетнамын удирдагч Хо-Ши-Миний нэрэмжит байсан санагдана. Тэр үед Орост/ЗХУ/ сурдаг манай оюутнууд тэдэнтэй илүү дотноссон тал харин бий байх. Тиймээс давжаа, бяцхан тэдэнд “төлөг” хоч хайрласан буй за. Вьетнамчууд угийн ажилсаг бас үндсэрхгээрээ дэлхийд данстай. Ямар сайндаа л удирдагчийнхаа даалгавраар тухайн цагийн ЗХУ-ын хамаг төмрөн сав, түмпэн, халбага, сэрээг нутаг руугаа зөөж байхав. Ардчиллын салхи сэвэлзэж, Монгол орон зах зээлд шилжихэд үзээд буцаая ч, нэг ч “төлөг” манайд үлдээгүй юм.
Гэтэл ерээд оны дундаас ганц нэгээр үзэгдэх болсоор одоо хятад, солонгосуудыг удаалж байна гэхэд хилсдэхгүй боллоо. Хотын хаана ч явсан “Вьетнам авто засварын газар”-ууд нүдэнд эвэр ургатал харагддагийг та эрхбиш мэднэ биз дээ. Яахаараа нийслэл маань ийм газарт дарагдаж орхив доо. Эх сурвалжийн мэдээгээр албан ёсны бүртгэлтэй тийм газар 50 гаруй гэх. Нэг нөхөр наадах чинь нэг дүүрэгт орших газрын тоо байна гэв. Бараг үнэн байх шүү. Бүртгэлгүй нь хэдийг хэн ч мэдэхгүй. Яс тоо гаргахдаа бүртгэлтэйг нь 10 дахин ав гэсэн багцаа байдаг ч гэх. Солонгост хараар ажиллагсдыг ингэж багцаалдахад нэг их хол зөрөөгүйг нөгөө нөхөр дурсав. Нэг тийм газарт дунджаар дөрвөн вьетнам ажилладаг гээд тооцчих. Хамгийн багаар авч буйг басхүү бодолцоорой.
Та үржүүлчихнэ биз. Дээр өгүүлсэнчлэн тэд ажилсаг л даа. Гэхдээ л машиныг тэдний дайны засчих монгол хүн баймаар юм. Бас болоогүй хэл ам татлахыг нь яана. Алт хилээр гаргах гэнэ. Автомашиныг хулхи засдаг талаар зурагтаар зөндөө л гарсан. Ингээд бодоод байхнээ хятад, солонгосуудтай хүч хавсран Улаанбаатарыг эзэгнэн буй харийнхны тоог тэд бас нэмнэ. “Төлөг” вьетнамчууд хажууд нь бас юучив дээ. Тиймээ “Вьетнам авто засварын газар” нийслэлийг маань аалзны тор мэт хэржээ. Удахгүй бид жинхэнэ харь хотод аж төрнө. Яана даа, монголчуудаа.
Г.Мөнхнасан.


No comments:

Post a Comment